Канье Уэст Доналд Трампт тал олохыг санаархав

2016 оны 11 сарын 20

Дэлхийд танигдсан реппер, авьяаслаг уран бүтээлч гэх бахархалт үгийг ерөнхийлөгч Барак Обамагаас сонсож байсан Канье Уэст тоглолтынхоо үеэр үзэгчдээ гомдоон байж Доналд Трампт ая тал засав.

Тэрбээр Калифорни мужийн Сан Хосе хотод хийсэн тоглолтон дээрээ хуран цугласан үзэгч олныхоо бухимдлыг хүргэжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөөгүй Канье Уэст хэрэв саналаа өгсөн бол Доналд Трампт өгөх байсан, ингэж хэлж байгаа минь хувь хүний үзэл бодол хэмээн шүтэн бишрэгчиддээ хандан ярьжээ.

Түүнийг ийн хэлэхэд үзэгчид бухимдан эсэргүүцсэн бөгөөд  цахим сүлжээнд ч өөрсдийн үзэл бодлыг хуваалцжээ.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр нэгэнтээ 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампт санал өгөх байсан зэрэг инээдтэй зүйл ярьсан түүнийг цахим сүлжээгээр нэг буруутгав.

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top