“Бохир бүжиг”, “Сүнс”, “Шуурган дундах бамбар” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхнөрч үлдсэн жүжигчин Патрик Суэйзигийн амьдралын сүүлчийн үеийн талаарх баримтууд дэлгэгдсэн нь шуугиан тариад байна. Патрик 2009 онд, 57 настайдаа хорт хавдар өвчний улмаас хорвоог орхисон. Тэгвэл тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд эхнэртээ зодуулан тарчилсаар хорвоогоос буцсаныг дотны найз болох Шарлотта Стивенс олон нийтэд дэлгэсэн юм. Жүжигчний эхнэр Лиза Ниеми нөхрөө өвчтэй байх үед нь байнга зодож, амьдын тамыг мэдрүүлдэг байсан гэж тэрээр ярьсан байна. Түүний хэлсэнд итгэх юм бол Лиза өвчтэй нөхрөө ертөнцөөс бүрэн тусгаарлаж, төрсөн ээжтэй нь ч уулзуулахаа больсон гэнэ. Патрик амьдралынхаа сүлийн саруудад найз нар руугаа утасдаж, эхнэр нь байнга зодож байгаа талаар гомдоллодог байжээ.
Патрик Лиза хоёр дунд сургуульд байхаасаа үеэрхэж гэр бүл болсон хосууд. Гэвч Лиза сайн эхнэр байж чадаагүй бөгөөд байнга хэрүүл шуугиан тарьж, нөхрөө сандал, шил гээд гартаа юу таарснаараа цохиж зоддог байсныг гэрчлэх хүн олон гэнэ. Ид алдаршиж байх үед нь Патрик биш, энэ эмэгтэй л ямар кинонд тоглохыг нь шийддэг байсан гэдэг. Харин өвчинд нэрвэгдэж, 40 кг болтлоо турсан Патрикийг Лиза элдэв зүйлс хэрэглэлгүйгээр гараараа зодож хүчрэхээр болсон учир тийнхүү дураараа аашилдаг байжээ. Шарлотта бүсгүй үүнийг олон жил нууж явсан ч Лиза талийгаач нөхрөө дэндүү халамжилсаар өнгөрүүлсэн мэтээр ярилцлага өгснийг нь хараад тэвчилгүй хэвлэлд ханджээ. Лиза мэдээж энэ мэдээллийг үгүйсгэсэн, гэвч хүмүүс муу зүйлд л илүү итгэдэг бололтой.
С.Алдар

Сэтгэгдэл ( 5 )
За магадгүй ээ Аймаар болчихсон байсан
Юмны нэр гарчигаа сүртэй өгөх юмаа. Хонгил толгойлсон бичээч нар их бнаа.
ээ хөөрхий :(
sxn zaluu bsnda barag l vnen bh
Итгэмээргүй юм