Өчигдөр Их хуралдайн хэсэг төлөөлөгч Төрийн ордны баруун хаалган дээр цагаан хоолойгоор хашгирч, эрхэм гишүүдийн тав тухыг бас л алдагдууллаа.Энэ үеэр УИХ-ын гишүун Фортуна Н.Батбаяр үдийн цайндаа гарч явж таарчээ.Тэмцэгчид ч “УИХ-ын гишүүн Н.Батбаяр аа” гэж ирээд түүний нэрийг цоллож байгаад шаардлагаа өндөр дуугаар уншиж гарлаа. Олны нүдэн дээр нэрээрээ дуудуулсан УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэмцэгчдийн хашгирах дуунаар зүг буруулан одов. Түүнийг тийн зүг буруулсныг анзаарсан тэмцэгчид цагаан хоолойныхоо чадлыг шалгаад арга мухардав бололтой эцсийн аргаа хэрэглэж, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нэрээ мэддэг үү хэмээн хашгирч буй нь сонсогдсон. Үнэхээр ч үг хэлээр яриад ойлгохгүй хүмүүстэй уулзаж цагаа барахаас халширсан эрхэм гишүүний буруу гэж юу байх вэ. Ингээд зүг буруулсан тэрбээр хурдан хурдан алхсаар Төрийн ордны зүүн хаалгаар гарч одсон юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )