Сэрэмжлүүлэг: Цаг агаарын онц аюултай үзэгдэл болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Энэ сарын 10-ны шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Мөн 11-нээс Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтийн нутгаар, Хэнтий, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурах аж.

Улаанбаатар хотод салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч 2-4 хэм дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаарна. Харин төв, зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхилж, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурч, шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уу-лархаг нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртеө нутгийн баруун хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар сэрүүсч 0-5 хэм дулаан байх юм байна.

Тавдугаар сарын 12-ноос 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, зүүн зүгийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, цаашдаа дулаарч Хангай, Хөвсгөлл Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top