Женнифер Анистон “Найзууд” цувралын нууцыг дэлгэв

2016 оны 11 сарын 24

1994 онд үзэгчдийн хүртээл болж дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болж чадсан “Найзууд” цуврал киноны Рейчл Грийны дүрд тоглосон жүжигчин Женнифер Анистон нэгэн том нууцыг дэлгэв.

Кино эхлэхэд зургаан найз усан оргилуурын урд бүжиглэж, усаар тоглож байдаг бөгөөд “Rembrandt”  хамтлагийн “I”ll there for you” дуу эгшиглэдэг. Бүх цаг үеийн хамгийн алдартай цуврал киноны дуу хэмээн нэрлэгддэг уг дуу болон киноны эхлэл хэсэг үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг шүү дээ.

Тэгвэл жүжигчид энэ хэсэгт мөн уг дуунд хамгийн дургүй байсан талаар Женнифер “The One Show” шоунд оролцохдоо ярьсан байна. “Киноны дуунд бид зургаагийн хэн ч дуртай байгаагүй, бас тэр усан оргилуурын урд бүжиглэдэг хэсэг сайхан санагдаагүй, гэхдээ л бид тэр хэсэгт тоглосон” хэмээн  ярьсан юм.

Нью Йоркт амьдрах зургаан найзын хөгжилтэй амьдралыг харуулах үзэгчдийн хамгийн дуртай цуврал кино “Боловсрол” суваг телевизээр албан ёсны эрхтэйгээр гарч байгаа билээ.

 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anar(202.126.91.95) 2025 оны 03 сарын 13

Bolovsrol suvag televiiziihend mash ih bayrlalaa.Oroi bolgon hariad aljaal tailj ineedem belgeldeg kinoogoo uzeh durtai.Ta buhendee uran buteeliin undur amjilt husie.

1  |  0
Top