Ерөнхийлөгчөөс одон хүртэхээр Цагаан ордон явахдаа иргэний үнэмлэхээ мартжээ

2016 оны 11 сарын 25

АНУ-ын хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох 1963 онд Жон Кеннедигийн санаачилсан “Эрх чөлөөний одон” медалийг урлаг, спорт, шинжлэх ухаан, нийгмийн салбарын 21 эрхэм хүртлээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн гараас хүртэж буй хамгийн сүүлчийн одонгийн эздийн нэг болох ток шоуны хөтлөгч Эллен Деженерес Цагаан ордон руу явахдаа иргэний үнэмлэхээ мартаж хөглөжээ. Тэрбээр цахим сүлжээндээ, энэ бол тоглоом биш, намайг очиход оруулаагүй хэмээн бичсэн байсан юм.

Үнэмлэхээ авч ирж орсон тэрбээр бас болоогүй хамтдаа одон гардахаар ирсэн Роберт Де Ниро, Том Хэнкс нартай “Маннекан” чэлленжид нэгдэж амжив.  58 настай инээдмийн жүжигчин Элленг Цагаан ордонд хүрэлцэн ирж, одон медаль хүртэх үед түүнийг зарим хүмүүс үл таньж хэн болох талаар асууж байсан гэнэ. “Эрх чөлөөний одон”-г хүртсэн Эллен Деженересийн сэтгэл хөдөлж, нулимс дуслуулж буй зураг.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top