Бүсчлэн зохион байгуулсан уралдаанаас бүс тус бүрээс эхний 3 байрт орсон нийт 22 байгууллагын 108 сувилагч, эх баригч нар улсын аварга шалгаруулах уралдаанд оролцож, ажил мэргэжлийн аварга баг, мэс заслын сувилахуй, хүүхдийн сувилахуй, яаралтай тусламжийн сувилахуй, дотрын сувилахуй, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн төрөлд мэдлэг, чадвараараа өрсөлдлөө. Уралдааны дүн гарахад Шилдэг сувилгааны албаар Ховд аймаг дахь БОЭТ-ийн сувилгааны алба тодорч, ажил мэргэжлийн Улсын аварга багаар Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг тэргүүлж, Ховд аймаг дахь БОЭТ-ийн баг, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн баг хоёрдугаар байрт, ХСҮТ-ийн баг, Шастины төв эмнэлгийн баг гуравдугаар байрт шалгарчээ. Ховд аймгийн Ш.Зээхүү мэс заслын сувилахуй, Булганы Ж.Бариашир яаралтай тусламжийн сувилахуй, Булганы М.Оюунгэрэл хүүхдийн сувилахуйн төрөлд тэргүүлжээ. Мөн Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр улсын уралдаанд амжилттай оролцсон 15 багийн ахлагч нарт гадаадад суралцах эрхийн бичиг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уралдаанд амжилттай оролцсон зарим мэргэжилтнүүдийг салбарын шагналаар шагналаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )