“Ногоон ажлын байр-Чацаргана” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

НХХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ-наасхамтран "Ногоон ажлынбайр-Чацаргана" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Аж ахуйн нэгж, байгууллагаас гадна өрх, иргэн бүрийг чацаргана болон бусад жимс жимсгэний үйлдвэрлэл эрхлэх идэвх, санаачлагыг санхүү, технологийн аргаар дэмжиж, өөрөө өөртөө "Ногоон ажлын байр" бий болгох боломжийг хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлэх юм. Ингэхдээ жимс жимсгэнэ тариалах иргэдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт явуулах, талбайгаа усалгаажуулж, хашаажуулах, тоног төхөөрөмж авахад зээл болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжид цалин хөлсний урамшуулал олгох аж. Мөн таримал ойн мод үржүүлгийн газрыг бий болгох, ойн зурвас бүхий модлог ургамал тарималжуулсан талбайн 30 хүртэлх хувьд жимс жимсгэнэ тариалуулж, урт хугацааны гэрээгээр эзэмшүүлэх, ойн санд хүлээн авах зэргээр цөлжилттэй тэмцэх бодлогыг "Ногоон хэрэм", "Ойн үндэсний хөтөлбөр", "Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр"-тэй уялдуулан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн хугацаанд 640 аж ахуйн нэгж, иргэнд чацарганы суулгацыг зээлээр олгож, дунджаар 1900 гаруй ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөжээ. Энэ зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг тэрбум төгрөг, "Чацаргана" үндэсний хөтөлбөрөөс 1.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий чацарганы суулгац, Ойн сангаас 20 сая төгрөгийг зарцуулах юм байна. Сонирхуулахад, байгаль хамгаалах хаврын сарын аян, бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд зохион байгуулах "Ногоон хот аян-2011" байгаль орчны өдөрлөг, мод бут сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа "Скай" их дэлгүүрийн өмнөх талбайд маргааш болно.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top