Түүхийн ташаа ойлголтууд: Ж. Вашингтон АНУ-ын анхны ерөнхийлөгч биш

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Уолт Дисней Микки Маусыг зохиож зурсан

Хүүхэлдэйн киноны домогт баатар Микки Маусыг түүний “эцэг” гэгддэг Уолт Дисней өөрийн гараар зурсан хэмээн хүмүүс ойлгодог. Тэгвэл Миккиг Диснейн студийн № 1 аниматор Юб Айверкс (Ub Iwerks) гэгч эрхэм амилуулжээ. Миккигийн анхны кино хоёр долоон хоногт бүтжээ. Гэхдээ Юб өдөрт 700 ширхэг зураг зурж байжээ.

Салем хотод шулмыг шатаасан нь

Массачусетс мужийн Салем хэмээх хотод 1692 онд шулам хэмээгдэх 150 хүнийг баривчилжээ. 31-д нь ял оноосноос 20-ыг цаазаар аваачжээ. Тэдгээрийн зургаа нь эрэгтэй хүн байсан гэдэг. Шулмуудыг шууд шатаагаагүй бөгөөд эхлээд чулуугаар нүүлгэж дараа нь олсноос дүүжилжээ.

Магеллан дэлхийг тойрсон

Түүнийг дэлхийг тойрсон мөн аялалынхаа үеэр Филлипинд алуулсан гэдэг. Тэгвэл Магеллан замынхаа талыг туулж харин аялалыг түүний туслах Хуан Себастьян Элькано гэгч дуусгажээ.

Эзэн хаан Нерон Ромыг шатаж байхад хийл хөгжим тоглож байсан.

Үнэхээр МЭӨ 64 онд Ром хот шатаж байхад Нерон хаан хийл тоглож байсан гэж үү? Энэ боломжгүй юм. Нэгд, хийл хөгжим тэр цагаас хойш 1600 жилийн дараа бий болсон. Хэрвээ үнэхээр тоглолоо гэж үзэхэд тэр Ромоос 30 милийн зайд ингэсэн байх нь яагаад гэхээр мөнхийг шатаж байхад тэр өөрийн вилладаа байсан гэдэг.

Америкчууд 1776.07.04-нд тусгаар тогтносон

Үгүй юм аа. Харин энэ өдөр тусгаар тогтнолын гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ дайн түүнээс хойш долоон жил үргэлжилж 1783.09.03-ны өдөр дууссан. Тэр өдөр л Английн эзэн хаан 3-р Георг Америкийн талтай энхийн гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Эдисон цахилгаан гэрлийг бүтээсэн

Үнэхээр Эдисон агуу зохион бүтээгч. Гэхдээ түүнээс өмнө цахилгаан гэрлийн Дэйви Хэмпри гэгч эр хийгээд байсан. харин түүний гэрэл 12 цаг л асаж байсан бол харин Эдисон цахилгаан гэрлийг байнга асдаг ажилагаатай болгожээ.

Жорж Вашингтон АНУ-ын анхны ерөнхийлөгч

Түүнийг бүгд Америкийн анхны ерөнхийлөгч гэцгээнэ. Тэгвэл Хувьсгалчдын Конгрессоос энэ улсын анхны ерөнхийлөгчөөр Пейтон Рендольфийг сонгож байсан байна. Тухайн үед Вашингтон генерал байж. Харин Рендольфийн халааг Жон Хэнсон авч байсан гэдэг тэрээр Йорктаунд болсон тулаанд ялалт байгуулчихаад генерал Вашингтон захидал илгээж түүндээ “Би Америкийн ерөнхийлөгч Жон Хэнсон” хэмээн гарын үсгээ зурсан байжээ. Угтаа бол Вашингтон америкийн ард түмний санал асуулгаар сонгогдсон 15 дахь ерөнхийлөгч ажээ.

Р.Слава zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top