Барилга байшингуудын чанарыг шалгана

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Нийтийн зориулалттай орон сууцуудыг паспортжуулах ажлыг нийслэлд анх удаа хийхээр боллоо. Эхний ээлжинд 20 барилгад паспортжуулалт хийхээр төлөвлөжээ. Нийтийн зориулалттай орон сууцыг газар хөдлөлтийн тэсвэрлэлтээр нь пастортжуулах ажлыг Нийслэлийн барилга хот төлөвлөлтийн газар Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлтэй хамтран зохион байгуулах аж.

Ажил эхлэхээс өмнө оршин суугчдад мэдээлэл өгөх зорилгоор 1961 оноос өмнө, 1961-1973, 1974-1987, 1988-2000, 2000 оноос хойш баригдсан орон сууцны СӨХ-ны 278 удирдлагатай уулзаж энэ талаар мэдээлэл өгсөн байна. Нэг барилга дээр дээрх ажпыг 16-21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх ажээ.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top