Модернист панк яруу найрагч Б.Галсансүх ойрдоо их л чимээ аниргүй байх болжээ. Бүр юу ч бичихгүй алга болчихоо юу даа гэж байтал мань эр Чингэлтэй дүүргийн иргэдийн хуралд төлөөлөгч болчихоод хавтас сугавчилсан шигээ шүлэг бус хурлын протокол тэмдэглээд харайлгаж яваа ажээ. Иргэдийн төлөөлөгчид байн байн хуралддаг сүрхий ажилтай хүмүүс. Харин саяхны нэг хурал дээр тэрслүү найрагч маань сэмхэн нүдний хор гаргаад авч. Үүнийг нь харсан нэг төлөөлөгч "Бурханд хэлэх зөвлөгөө"-гөө үргэлжлүүлээд явж байхгүй энд ингэж үүрэглэж суух ч гэж дээ гэвэл бэлэн цэцэн найрагч "Би ингэж үхэхгүй ээ. Сэтгэл гэдэг чинь эрхтэн, мэдэв үү" гэж хэнэг ч үгүй өөрийн шүлгүүдээр толгой холбон хэлж өөнтөгч нөхрийн амыг асуужээ. Авьяас гэдэг хурлын танхимд ч боогдохгүй нь сайхан юм даа.
Эх сурвалж: Ардчилал
Сэтгэгдэл ( 0 )