Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол соёл, шинжлэх ухааны хяналтын хэлтсээс боловсролын хяналтын улсын байцаагч нарын дунд "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, эрүүл аюулгүй байдал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дахь "Сэйнпоул" цэцэрлэг дээр улсын 23 байцаагчийг хамруулан зохион байгуулсан хэлэлцүүлгээр "Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг шалгах" хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд ярилцсан байна. Мөн шалгалтын ямар арга хэлбэрийг сонгох боломжтой, стандартын нормыг хэрхэн хангах талаар нэгж байгууллагад үзүүлэх ажил зохион байгуулав. Хэлэлцүүлгийн дүнд хичээл болон хөгжүүлэх сургалтын цагийн харьцаа, нэгж хичээлийн боловсруулалтад тавих хяналт, хүүхдийн хөгжлийн ахисан төвшнийг үнэлэх, бага насны хүүхдийн сургалтын орчин дахь эрүүл аюулгүй байх нөхцлийг бүрдүүлэх гэсэн үндсэн таван чиглэлээр ажиллаж зөвлөмж гаргалаа.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )