Монголын эдийн засагт өсөлт гарлаа хэмээн статистикийн баяртай нь аргагүй мэдэгдтэл үүнтэй давхцуулан С.Эрдэнэ гишүүн “Тэгж яривал эдийн засгийн хямралыг Монголд зохиомлоор бий болгоод байгаа. Монгол банк иймэрхүү зүйл хийдэг” гэсэн нь олны гайхлыг төрүүллээ. Гэхдээ нээрээ бодмоор юм бас байна аа. Дэлхий эдийн засаг хямарсан ч, эс хямарсан ч Монгол маань хямарч л байдаг шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөхийн хэрээр иргэдийн амьдрал ядуурсаар байна. Монгол банк бодлогын хүү гэгч юмаараа инфляцийг барьж байгаа гэнэ. Өнгөрсөн онд бодлогын хүү нь өссөн ч дотоодын үйлдвэрлэлийг өсгөх биш харин буурч, арилцааны хэдэн банкыг хүүгээ нэмэхэд хүргэсэн. Ер нь Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ихээхэн дампуу юм хийгээд байна. Энэ нөхөр авлигаас өөрийг мэддэггүй бололтой. Түүний талаар сүүлийн үед их ноцтой зүйлүүд сонсогдож байна. Тэр МАН-ын гишүүн. МАН-аас УИХ-д сууж байсан. Түүнийг нам нь Монгол банкны ерөнхийлөгчийн албанд хүчээр шахуу чихсэн. Өөрөө ийм ажлыг хийж чадахгүй гэдгээ мэдэж байсан болов уу. Гэхдээ намд нь Монгол банкыг дуулгавартай хүнээр мануулах нь чухал байжээ. Тэгээд удалгүй “Зоос” банкыг төрийн мэдэлж авсан юм. Харамсалтай нь тус банкны захирал Батбаяр нарын хүмүүс залилангийн хэргээр Ганц худагт суулаа. Тэд мөнгө угаасан, хууль бусаар их хэмжээний зээл олгож найдваргүй зээлээ улам өсгөсөн хэмээн шалгагдсаар байна. Мөн МАН-ыг санхүүжүүлж байсан гэх асуудал ч сөхөгдлөө. “Анод”, “Кредит”, “Хадгаламж”, “Транс” банкуудын элдэв хуйвалдаанд Монгол банк бас оролцож байжээ. Энэ бүхнээс улбаатай 4 тэрбум төгрөгийн авлигын хэрэг АТГ-т шалгагдах бололтой. Үүнд Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж татагдах нь тодорхой болж байх шиг байна. “Анод”-ын хуучин удирдлагууд саяхан ийнхүү мэдээлсэн нь оргүй зүйл биш болов уу.
Х.Тулга Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )