Ус сувгийн удирдах газрын харьяа Ус хангамжийн завсрын усан сангийн оператор өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ажлын байран дээрээ хордож нас барсан хэрэг гарсан байна. Уг хэргийг албан байгууллагын зүгээс амиа хорлосон байж магадгүй гэж үзэж байгаа аж.Тэрээр Баянзүрх дүүрэгт байрлах Ногоон зоорины ойролцоох ус хангамжийн завсрын усан санд нийслэлийн ундны усыг хлороор цэвэршүүлэгч оператор мэргэжилтэй нэгэн гэнэ. Хэрэг гарах өдрийн орой согтуугаар ажиллах үеэрээ усыг маш бага тунгаар ариутгадаг хлорын шохойн уусмалаас 500 граммыг ууж хордож унасан байдалтай байх үед харуул нь Хордлогын үндэсний төвд хүргэжээ. Хлорын шохойд улаан хоолой төдийгүй дотоод эрхтнүүд бүхэлдээ түлэгдэж ямар ч мэс засал хийх боломжгүйгээс энэ сарын 9-нд нас барсан байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )