ХААБ-д ноолуур 65.9 мянгаар арилжаалагдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 18

 Хөдөө аж ахуйн биржид өнгөрсөн пүрэв гарагт 16 тонн боловсруулаагүй цайвар ноолуурыг нэг кг тутмыг нь 65 мянга 900 төгрөгөөр арилжаалсан байна. Энэ оны I улиралд бирж нийт 163.6 тонн ноолуурыг 13.8 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Ирэх оноос Хөдөө аж ахуйн бирж нь  урьдчилсан форвард арилжааг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Экспортлох ноолуур, ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийг заавал ХААБ-ээр арилжаалахыг шаарддаг хуулийн зохицуулалтын дагуу голчлон экспортлогч компаниуд тус биржийн үйл ажиллагаанд оролцдог байна.

Цаашид ноолуурын арилжих хэмжээ буурах хандлагатай байгаа юм байна. Энэ нь малчид ноолуураа ченж нарт борлуулж дууссантай холбоотой юм.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top