Диоксинтой тэжээл хэрэглэснээс болж үйл ажиллагаагаа хаалгасан гахай-тахианы фермийн тоо Германд 4700-д хүрлээ. Хаагдсан фермийн ихэнх нь Германы баруун хойд нутагт байгаа аж. Диоксины хэмжээ хүний эрүүл мэндэд хохирол учруулахуйц ноцтой хэмжээнд байгаагүй ч урьдчилан сэргийлэх үүднээс ийм шийдвэр гаргасан гэнэ. Судалгаа шинжилгээг хангалттай хэмжээнд хийсний дараа эргүүлэн нээх ажээ. Өнгөрсөн жил Германаас Их Британид экспортолсон бүтээгдэхүүнээс диоксин илэрсэн гэж мэдэгдсэн боловч мах, өндөгний алин болохыг тодорхой хэлээгүй аж. ОХУ мөн Германаас авдаг мах, өндөгний импортыг бүрэн зогсоожээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
oros ah nar min baruunii ornoss mah mahan buteegdehuunii importiig zogsoodog zow hayaandaa baigaa ih mongol ulsaas mah hyamd awahn ta nart ashigtai
amitanii mah ideh nugel gej burhan bagsh helj
манайх өөрсдөө үйлдвэрлээд эсрэгээр нь хятадууд биш юмаа гэхэд өвөр монголчууддаа нийллүүлвэл тэд сайн авах болно доо дотоод хэрэгцээ хангаад зогсохгүй өвөрмонголоо хангаад үндэсний үйлдвэрлэл хөгжөөд хамгийн гол нь экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэнэ шүү дээ яагаад хятадаас мах махан бүтээгдэхүүн хүсний ногоогоо авах ёстой юм вэ чадахгүй байгаа электрон бараа хувцас хунараа авалдаа хилээр орж ирж байгаа хүнс ногоо махааны татвараа нэмээд нэмсэн татварын мөнгөөр сан бүрдүүлээд тэрийгээ буцаад дотоодын үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттөй зээл болгоод өгвөл мөн сайхнаа
Манай улс хятдадаас өндөг, тахианы мах, хиамны өөх зэргийг оруулж ирэхээ бүрмөсөн хаавал таарна. Даанч Энхболд тэргүүтэй хятадын гар хөлүүд айгаад чадахгүй л дээ. Отго жинсээ хураалагчихана гэж айна биз.