Испани улс банкуудыг төрийн мэдэлд авч эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

Испанийн Засгийн газар үйл ажиллагаа нь сайнгүй байгаа орон нутгийн банкуудыг хэсэгчлэн төрийн мэдэлд авахаар төлөвлөж байна. Төсвийн алдагдалтай байгаа ч банк санхүүгийн салбарыг өөртөө өвч хөрөнгө оруулалтыг татах нь банкийг сэргээхэд зарцуулсан мөнгөнөөс илүү ашиг өгнө гэж Засгийн газар тооцоолж байгаа аж. Энэ ажилд 16-20 тэрбум евро зарцуулах юм байна. Харин үүрэн телефоны салбарт тэд БНХАУ-тай хамтрахыг сонголоо. Испанийн үүрэн телефоны голлох оператор Telefonica БНХАУ-ын ижил үйлчилгээ явуулдаг компани ChinaUnicom-той нэгдэх тохиролцоонд хүрчээ. Тохиролцоо ёсоор хоёр тал бие биенийхээ 500 хүртэл сая ам.долларын хувьцааг худалдаж авах аж. Энэ ажиллагааны үр дүнд Telefonica компани хятад хамтрагчийнхаа хувьцааны 9.7 хувийг эзэмших бол China Unicom-д 1.4 хувиа эзэмшүүлэх болж байгаа юм байна. Хоёр тал стратегийн түншлэлийн хүрээнд ийм тохиролцоонд хүрчээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.....(202.9.41.14) 2017 оны 06 сарын 27

Моголд банкуудыг төрийн мэдэлд аваачээ

0  |  0
komunizm(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

mongol bas bankuudiig toriin medliin menejmentiig nemegduuleh arga

0  |  0
Top