ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсад зохион байгуулагдсан /2017.01-17-24/ Олон улсын хөдөө аж ахуйн “Ногоон долоо хоног” үзэсгэлэн, Хөдөө аж ахуйн сайд нарын 9 дэх удаагийн чуулга уулзалтад оролцохдоо ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй тусгайлан уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж ОХУ-ын Хөгжлийн банкнаас 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан авах хэлэлцээр бодит ажил болж байна.