Хүүхдийн 20 мянган төгрөгийг маргаашнаас нөхөн олгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Монгол Улсын эдийн засаг хямралаас үүдэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч байсан. 2017 он гараад хагас жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засгийн уналтыг хязгаарлаж, зогсоож чадлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн  өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Сүүлийн 4-5 жилд анх удаа төсвийн орлого давж байна.

Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ давсан орлогоосоо энэ хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх гэгээлэг шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэр маргаашаас эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ярилаа.


Top