Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсжээ

2017 оны 07 сарын 26

 

Өчигдрийн байдлаар өссөн дүнгээр 26027,9 мян.тн нүүрс олборлосон гэдгийг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ. Мөн 23219,5 мян.тн нүүрс борлуулсанаас 19145,4 мян.тн нүүрс экспортонд гаргажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 104,1, борлуулалт 73.56, экспорт 98.89 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн тул Тамсаг, Тосон-Уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байгаа аж. Үүнээс шалтгаалан газрын тосны олборлолтын хэмжээ буурах нөхцөл үүсжээ. Орд ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс эрчим хүчний нөөц эх үүсвэрийг татах асуудлыг гэрээлэгч компаниас дэвшүүлсэн байна. Гэвч уг асуудлыг Эрчим хүчний яам өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгаа аж.

Түүнчлэн олборлолтын хэмжээ буурахад дэд бүтэц, эрчим хүчний хангамж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны  үнэ бууралт, ханшийн зөрүүгээс төсвийн орлого бүрдүүлэлтэд хүндрэл гарч байгаа гэлээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top