Монголын хөрөнгийн биржээс мэдээлснээр өчигдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 163,804 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс 9 компанийн хувьцааны ханш өсч, мөн 9 компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин 5 компанийн ханш тогтвортой байжээ.
Дээрх компаниудын дундаас “Ногоон хөгжил үндэсний нэгдэл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн байна. Харин "Бөхөг” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.24 хувиар унажээ.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 332 ширхэг үнэт цаас 33,914,740 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 887.43 нэгж болж 0.27%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,590,130,660,503 төгрөг болсон байна..
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )