ОХУ энэ жил Европын холбооны орнуудад 2.5 тн хар түрс нийлүүлнэ гэж ОХУ-ын Загас агнуурын хэрэг эрхлэх газрын дарга Андрей Крайний мэдэгджээ. Энэ сарын эхний долоо хоногт эхний нийлүүлэлт болох 150 кг хар түрсийг гаргасан байна. Хар түрс олборлохыг хориглосон хууль үйлчилж байгаа өнөө үед энэ бол байж болох дээд хэмжээ юм байна. ОХУ-д хар түрс олборлохыг хориглосон хууль гарснаас хойш Иран улс Европын зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг түлхүү нийлүүлэх болсон юм байна. ЗХУ байхдаа Европ руу жилд 700-1500 тонн түрс нийлүүлдэг байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
TALIIN YADUU HUMUUST NOOTSOLJ ZAGAS BOLGOJ NAIMAA HII