Колумби улс тээвэрлэх ачааны хэмжээгээр Панамтай өрсөлдөх зорилгоор авто зам, төмөр зам барих зорилт тавьжээ. Тэдэнд энэ зорилгоо биелүүлэхэд нь БНХАУ туслах юм байна. The Financial Times сэтгүүлд энэ тухай мэдээлжээ. Шинээр баригдах төмөр замнь Номхон далйн эргээс Карибын тэнгисийн эрэгт орших Картахен хот хүрэх юм байна. “Хуурай замын суваг” гэж нэрлэгдээд байгаа уг төмөр зам 220 км урттай ажээ. Хуан Мануэль Сантос төлөвлөгөөг ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Панамын суваг нь Номхон далайг Карибын тэнгистэй холбосон 80 км урт суваг бөгөөд жил бүр 14 мянган хөлөг онгоцыг нэвтрүүлдэг юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
usan ongots