Польшийн төрийн мэдлийн PGNiG компани ОХУ-ын “Газпром” компанитай байгалийн хийн үнийг хямдруулах талаар хэлэлцээ хийж байгаа бөгөөд Польшийн талд ашиггүй шийдэгдсэн тохиолдолд шүүхэд өгнө гэж сүрдүүлжээ. Польшийн компанийн оллогч захирал Р.Дужинский Блүүмбергт өгсөн ярилцлагадаа энэ талаар өгүүлсэн байна. Хоёр компанийн хооронд хэлэлцээр эхлээд зургаан сарын нүүр үзэж байгаа бөгөөд “Газпром” нийлүүлэлтийнхээ үнийг хямдруулахгүй бол Стокгольмын Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах гэнэ. PGNiG-ийн захирал Михаиль Шубский өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Оросууд эхлээд баяраа тэмдэглээд дуусаад орхиг. Тэгээд нэгдүгээр сарын дундуур хариугаа бараг өгчих байх” гэсэн мэдэгдлийг хийж байжээ. ОХУ Эстон, Латвид нийлүүлэх байгалийн хийн үнээ бууруулж, баруун Европын хэд хэдэн улсад үнэ бууруулах амлалт өгсний дараа Польш улс үнээ бууруулах санал тавьсан юм байна. Тэд өнгөрсөн онд ОХУ-аас 9.7 тэрбум шоо метр хий импортлосон бөгөөд Европын холбооноос ердөө 900 сая шоо метрийг импортолжээ. Тэдний хэрэглээ энэ онд Украинтай ижил хэмжээнд дөхөж очно гэсэн таамаглалыг эдийн засагчид хийж байна. Уг нь “Худалдан авалтаа нэмэгдүүлсэн тохиолдолд үнээ хямдруулна” гэж Засгийн газрын төвшинд тохиролцсон аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
Шүүхдэж байгаад хямдруулна гэнээ. Амар юм болох нь .
ter shyyhees aihgui ee, polsh hamgiin teneg zan gargaj baigaa shdee orosiin esreg, oros ternees aihgui
FOLSH evrofiin holboo bolon NATO-d elsej Orosiin esreg ajillaad baigaa Orosiin ard tumnii ach tusiig martval hoshidoo bur ch hatuu ym amsah bailgui