Монгол Улсын Засгийн газар Олон улсын вальютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хүрээнд санхүүгийн сахилга баттай байх үүрэг хүлээж буй. Гэвч ОУВС Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийхдээ “ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна. Хэлэлцээр амаргүй нөхцөл байдалд явж байгаа. Монголбанкны хувьд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болж байна.
Мөн ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилсэн” гэсэн мэдээллийн өгсөн юм.
Мөн ОУВС-аас Банкуудыг ашигт малтмалын лиценз барьцаалж зээл олгохыг болиулах шаардлагатай гэж үзэж буй ажээ.
Т.Амараа
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
доромжилж байна АРГА ХЭМЖЭЭ АВААЧ
Зиндаа сонины удирдлага энэ сэтгүүлчийнхээ эрхийг хасах хэрэгтэй дээ. Үнэн зөв мэдээлэл түгээх үүрэгтэй биз дээ.
МУ-ын Ерөнхийлөгч солигдсоныг мэдээгүй юм болов уу? Бичиж эрхэмд сэтгүүлч хүний ёс зүй мэдлэг чадвар гэж байна уу? Ингэж юм бичсэн нэр зүүгээд яахав дээ чааваас...
ene amaraa gedeg nukhur kheden ond amidraad baynaa ? erunkhiilugch elbegdorji gene uu? ee mal mini dee