ОУВС-гийн удирдлагууд хөтөлбөрийн дүнг есдүгээр сард эцэслэн дүгнэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

   Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд  ажилласан. Урьдчилсан дүнгээр хөтөлбөрийн үр дүнг боломжийн түвшинд хэрэгжиж байгаа гэж үзсэн байна. Үнэлгээний урьдчилсан үр дүнд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС- гийн удирдлагаар батлуулсны дараагаар Захирлуудын зөвлөлд танилцуулан шийдвэр гаргуулдаг байна. Захирлуудын зөвлөл энэ оны есдүгээр сарын сүүлээр хуралдаж, эхний шатны энэхүү үнэлгээг эцэслэхээр төлөвлөж буй ажээ. Ингэснээр 37.82 сая ам. долларын дараагийн санхүүжилт Монгол Улсад олгогдох юм.

 Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа Засгийн газар амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилсэн байна. Энэ бүхнийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хэлэлцэх аж.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.98) 2017 оны 08 сарын 06

Монгол улс ОУВС- барьцааны утсан хүүхэлдэй болсон

0  |  0
Top