408 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ

2017 оны 08 сарын 04

Өнгөрсөн 7 дугаар сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 28.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргажээ.

Монголбанкнаас 251 зээлдэгчийн 15.98 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн байна. Харин Засгийн газраас 157 зээлдэгчийн 9.07 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгожээ. Ингэснээр 7 дугаар сард нийт 408 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top