Монгол Улсын Засгийн газар зургаан сарын хугацааны хэлэлцээрийн хүрээнд 2017 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт олгох бол ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авахаар тусгагдсан юм.
Хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан Ноён Коши Матайгаар ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 19-нөөс энэ сарын 2-ны өдрүүдэд манай улсад ажиллаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг хэвээр нь үргэлжлүүлэхийг ОУВС-гийнхан хөтөлбөрт хамрагдах үеэр сануулсан удаатай. Өөрөөр хэлбэл ОУВС "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ үүнийг хариуцах эзэн нь Монгол банк биш Засгийн газар" хэмээсэн байдаг. Иймээс ирэх оноос эхлэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Харин энэ онд одоо хэрэгжиж байгаа журмаар буюу ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэнэ гэсэн үг. Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг зээл олгож буй банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгоно.
Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ипотекийн зээл энэ хэлбэрээр олгогдож, сард дунджаар 25-30 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 600 орчим зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдаж байгаа юм. Тодруулбал, өнгөрөгч 7 дугаар сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 28.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргажээ. Ингэхдээ Монголбанкнаас 251 зээлдэгчийн 15.98 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 157 зээлдэгчийн 9.07 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгосон байна. Ингэснээр тухайн сард нийт 408 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 5 )
Таны өрийг төлөхөд яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл таны бизнесийг засах зээл хэрэгтэй юу? Та нэгтгэх зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та бүхэн санхүүгийн асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа тул хайхаас өөр зүйл хайхгүй !! Бид бага хүүтэй, боломжийн үнээр 2% -ийн хувь оролцоо бүхий хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгодог. Та и-мэйлээр бидэнтэй холбоо барьж болно: (ivanaluka04@gmail.com) DATA APPLICATIONS 1) нэр ........................... 2) Улс ....................... 3) Хаяг ....................
ОУВС ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЭД БАЙГАА ЮМ НЬ АРД ТҮМЭНИЙ ХОДООДЫГ ХОНХОЙЛГОЖ ДЭЛХИЙД ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ ӨНДӨР ХҮҮГЭЭР МӨНГӨ УГААЖ БАЙНА ЕР НЬ ЭНЭ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ БОЛ ЁСТОЙ ДАВАРСАН ЛУЙВАР МАНАЙХАН ӨӨРСДӨӨ Ч АРД ТҮМЭНЭЭ ШУЛАЖ БАЙНА ЭНЭ БОЛ ТӨРИЙН БОДЛОГО ТАС БУРУУ БАЙГААГЫН НЭГ НОТОЛГОО
8 хувийн зээлд хууртаж үнэтэй байр авдаг хүмүүс зөвхөн Монгол улсад байдаг. 15 хувьтай байхад 900,0 байсан байр 8 хувийн зээл өгч эхлэхэд 2.7 сая болдог газар зөвхөн Монгол л байх даа
ipotekiin zeeliin hug buuruulmaar bna ard tumen tuildaj bna shuu end hamag mongoo ogood
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126