Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд манай улсад ажилласан. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үнэлгээний талаар танилцуулж буй Засгийн газар, Монголбанкнаас өгч буй мэдээллүүд хол зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байгаа билээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр хоногийн өмнө ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзсан бөгөөд хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээнд дурджээ. Тодруулбал “Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн байгаа тул эхний шатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэх боломжтой боллоо. Тухайлбал, төгрөгийн ханш тогтворжин, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил сэргэх, төсвийн алдагдал буурах зэрэг үр дүн гарч байгааг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч дурдлаа” гэжээ. Засгийн газраас ОУВС-ийнхан эерэг дүгнэлт өгч байгаа гэж мэдээлж буй ч Монголбанкны ерөнхийлөгчийн хэлж буй мэдээлэл өөр байгаа юм.
Мягмар гаригт Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС нь манай Засгийн газрын ажилд таагүй байр суурьтай байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Н.Баяртсайхан “ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж байна. Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк байгаа. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт хийх ёстой. Азийн хөгжлийн банкнаас “Та бүгд ийм байдал үүсгэж байгаа учраас бид цаашид санхүүжилтээ шийдэхэд хэцүү боллоо шүү” гэж ярьж байгаа юм билээ. Засгийн газартай холбоотой ийм мэдээлэл байна” гэсэн юм. Ийнхүү ОУВС-гийн ажлын хэсгийнхэн ямар бодолтой буцсаныг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллээс харж болно.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Засгийн газар ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ умартан хүүхдийн мөнгө олгосон, халамж тараасан нь нэгэнт тодорхой болж өнгөрсөн факт. Санхүүгийн сахилга батгүй аашилсан хэрэг билээ. Үүнд ОУВС хийгээд санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк ч таагүй хандаж байгаагаа мэдэгджээ. Засгийн газар харин алдаа дутагдал гаргаж, тааруу үнэлгээ авснаа олон нийтээс нууж байгаа юм байна. Засгийн газрын тэргүүн ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайтай хийсэн уулзалтаар юу яригдсан, ямар захиа даалгавар авсан гэдгийг нарийвчлан мэдэх боломжгүй билээ. Харин Монголбанкны тэргүүний Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын видео бичлэг нь олон нийтэд нээлттэй хүрснээрээ итгэж болох билээ. Түүнээс Засгийн газраас өгч буй албан мэдээ (текстэн мэдээлэл)-нд бид итгэх аргагүй. Өөрийгөө муучилсан, шүүмжлүүлсэн мэдээ материал олон нийтэд цацна гэж үгүй. Аль ч Засгийн газар “арьсаа хамгаалж” үлдэх нь зүйн хэрэг. Өөрийнхөө “но”-г олон нийтэд дэлгээд сууж байдаг Засгийн газар гэж үгүй.
Түүнчлэн Засгийн газрын ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар ОУВС-гийнхан сэтгэл дундуур буцаж байгаа гэнэ. ОУВС Засгийн газарт Хүүхдийн мөнгөөр дамжуулан эхний сануулга өгөөд буцсан байна. Цаашид хөрөнгө оруулалт, санхүүжилт зогсох эсэхийг ирэх есдүгээр сард шийдвэрлэх нь. Харин Азийн хөгжлийн банк Монгол Улсаас нүүр буруулж эхэлжээ. Ийм тохиолдолд ОУВС, Азийн хөгжлийн банк дараагийн санхүүжилтээ зогсоох боломжтой гэж учир мэдэх эдийн засагчид онцолж байна. Учир нь хөтөлбөрийн явц үнэлгээг харгалзаж байж цаашид дараагийн хөрөнгө оруулалтаа оруулах эсэхээ шийднэ. Эхнээсээ амлалтаасаа буцаж, итгэлийг нь алдсан Засгийн газарт ОУВС хариу барьж, хөтөлбөрөө зогсоох хүртэл арга хэмжээ рүү орж мэдэх билээ.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 21 )
Энэ засгийн газар гэлтгүй юу ч хийж чаддаггүй их хурлыг тараах хэрэгтэй.Хайр ч гэсэн хэмжээтэй
ЁРӨНХИЙЛӨГЧ ӨР ТЭГЛЭХ АМЛАЛТАА ХЭЗЭЭ БИEЛҮҮЛЭХ ВЭ ЭНЭ ХҮНЭЭС ЧИНЬ БОЛООД ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЧ БАЙНА. МАЛНУУД ҮХЭХДЭЭ Ч ОЙЛГОХГҮЙ БАЙСААР ҮХЭХ ЮМ БАЙНА . АРДЧИЛАЛ ХҮНИЙГ ЗОМБИ БОЛГОДОГ ЮМ БАЙНА
Эдийн засаг одоо энэ намраас эхлэн маш ихээр муудах төлөвтэй .
ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВ ГЭДЭГ ҮГ БАЙДАГ ДАА. ОУВС ЫН улс юм уу даа Монгол
ашигт малтмал үнэ нь өссөн болохоос ХУДАЛЧ луйварчид эдийн засгаа биш дэд сайдууд танил тал төрлүүдээрээ төрийн албыг дүүргэж 60 тэрийнхээ өрийг төлсөн болов уу
MAN amlaltaa bieluulmeer bna jil garui hugatsaa ongorloo todorhoi yum hiihgui bna
Амласнаа биелүүлж чадахгүй ЗГ монгол банкны ер ч-ыг бүгдийг нь огцруулж чадах улсыг нь тавибал яасийн ер нь юу хийв ард түмэнд баахан ачаа л өгөө биз дэ эерэг ээлтэй хийсэн юм байгаа юм уу
Юу юу гэж амлаж гарч ирлээ дээ одоо яагаад хүүхдийн 20 мянган төгрөгөө өхгүй байгаа юм бэ, зардал хэмнэх өчнөөн боломж байна шүү дээ жишээ нь дэд сайд нараа цомхотгооч ээ, хурган ларга нарынхаа тоог цөөлөөч ээ, өмнөх жилүүдээс эрч өссөн байгаа төрийн албан хаагч нарынхаа орон тоог цөөлөх, хэрэгтэй хэрэггүй гадаад руу томилолтоор явдгыг зогсоох, хэрэгтэй хэрэггүй зөвлөхүүдээ болих гэх мэт зардал хэмнээд хүүхдийн 20 000 төгрөгөө өгөх боломж их байна шүү дээ, тэр нэг дүнхүү сангийн сайд нь тв-ээр юм асуухаар ОУВС мэднэ л гэхийн энэ монгол банкны ерөнхийлөгч ч гэсэн хэрэг алга
Ogtsruulah heregtei ah dvvsiin zasgiig unagaj erh chuluuguu edleh heregtei!!!!
ёр нь бизнэсмен ёрөнхийлөгч хүн арай өөр өнгөц юмаа долигох юм алга даа
Chudarga ajlaa hiigeech zasgiin gazar buren bureldehuuneer ogcroh heregtei
yalzarsan tomstei shuudain dotor hichneen shine toms hiih tei adilhan zuil bolood bn. tomsoo shineer ni udaan sain hadgalii gevel shuudainaas yalzarsaniig ni negiig ch uldeelgui tuuj hayh heregtei. NEGIIG CH ULDEELGUI. Erdenebataa chi ooriigoo yalzarsan toms gedegee medne bzde
ene yronhii said yr ni ajilaa hiij bga yumuu. namiin dargiin suudald sanaarhaj hun amitan gutgej suuhaar urdah ajilaa l hiimeer yum ichdeggui...
Хэлсэн хийсэн нь дандаа зөрж байх юм.Мэргэжлийн гэсээр дан худлаа мөнгөний улсыг томилж, тэрнээс улбаалаад дан төрөл садангийн хэлхээгээр бүрхэж бна.Жишээлэхэд, бүртгэлийн байгууллага Сэлэнгийнх буюу даргын нь хамаатан, садан, танилаар дүүрч байна гээд л.
МАН-ЫГ ХЭН ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГ ГЭЖ ТУЛГАСАН ЮМ БЭ ӨӨРСДӨӨ Л АНХНААСАА ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГНӨ ЭНЭ ТЭР ГЭЖ Л СОНГУУЛЬД АМЛАЖ ГАРЧ ИРЭЭ БИЗ ДЭЭ ХЭРЭЭ МЭДЭЖ ХӨЛӨӨ ЖИЙЖ ТӨР УЛСААР МИНЬ ТОГЛООРОЙ ТОГЛООМ ТООТОЙ Л БАЙДАГ ЮМ ШҮҮ ТӨРИЙН МӨНГИЙГ ЗҮГЭЭР ЗАВЬШААД ЖАРГАЖ СУУХААР ТӨЛӨВЛӨСӨН БОЛ ТЭН ЧИНЬ АЛДАА БАЙЖ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТАРД ТҮМЭН ХӨРӨНГӨӨ НЭХЭХ ЦАГ ИРЖ Л ТААРАА. БУРУУТАН НЬ БУРУУГАА ХҮЛЭЭЖ Л ТААРАНА ШҮҮ.
МАН-ЫГ ХЭН ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГ ГЭЖ ТУЛГАСАН ЮМ БЭ ӨӨРСДӨӨ Л АНХНААСАА ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГНӨ ЭНЭ ТЭР ГЭЖ Л СОНГУУЛЬД АМЛАЖ ГАРЧ ИРЭЭ БИЗ ДЭЭ ХЭРЭЭ МЭДЭЖ ХӨЛӨӨ ЖИЙЖ ТӨР УЛСААР МИНЬ ТОГЛООРОЙ ТОГЛООМ ТООТОЙ Л БАЙДАГ ЮМ ШҮҮ ТӨРИЙН МӨНГИЙГ ЗҮГЭЭР ЗАВЬШААД ЖАРГАЖ СУУХААР ТӨЛӨВЛӨСӨН БОЛ ТЭН ЧИНЬ АЛДАА БАЙЖ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТАРД ТҮМЭН ХӨРӨНГӨӨ НЭХЭХ ЦАГ ИРЖ Л ТААРАА. БУРУУТАН НЬ БУРУУГАА ХҮЛЭЭЖ Л ТААРАНА ШҮҮ.
Хүүхдийн мөнгө бол АН-аас сонгуулийн луйвар болгон гаргаж ирсэн л арга хэмжээшдээ?! Маш их бүтээн байгуулалт хиых хөрөнгө олон жилмйн турш салхинд хийссэн мэт алга болсондоо?! ОУВС ганц энэ ч бус олон удаа шүүмжилж буй асуудалшдээ?! Одоо ч бас улс төржилтийн түлхүүр болсоор л байгаамуудаа?!
Төгрөгийн ханш тогтвортой байгаа бил үү? Хаанаас хир хэмжээний ямар хөрөнгө оруулалт хийгдсэн юм? Монгол хүний олж харахгүй байгааг тэд хаанаас олоод харчихсан юм бол.
ДАНДАА ХУДАЛ ЯРЬСААР ИТГЭХЭД ХЭЦҮҮ БОЛЖЭЭ
монглын ард түмнийг хуураад сурсан шигээ байж болхгүй шүү дээ бид бүгдээс өөр хуурдах хэн байхв дээ
Энэ МАНгар засгийг огцоруулах хэрэгтэй бүр далдагнуур дэд сайдуудыг нь хамгийн түрүүн шүү тэр зардалаар нь цэцэрлэг сургууль барь