Монголбанк энэ долоо хоногт /2017.07.31-2017.08.04/ иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 720 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 38 кг-аар буурсан үзүүлэлт боллоо.
Монголбанк нь 2016 оны 12-р сараас эхлэн дэлхийн зах зээлийн үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авч байна.
Өнөөдрийн байдлаар Монголбанк нэг грамм алтыг 100,168.64 төгрөг, мөнгийг 1301.23 төгрөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч байна.
Сэтгэгдэл ( 0 )