Мексикт одоо илрээд байгаа газрын тосны нөөц ирэх 10 жилд л хүрэлцэнэ гэсэн мэдэгдлийг тус улсын төрийн мэдлийн Petroleos Mexicanos компани мэдэгдлээ. Энэ нь нефтийн зах зээл дэх Мексикийн байр суурь 10 жилийн дараа нийлүүлэгчээс хэрэглэгч болж өөрчлөгдөнө гэсэн үг юм. Гэхдээ бүрмөсөн нефтьгүй болчихно гэж айх хэрэггүй, хайгуулын ажил явагдаж байгаа гэдгийг тус компани мөн мэдээлжээ. Мексикт одоогийн байдлаар 43 тэрбум баррель газрын тосны нөөц илрээд байгаа бөгөөд үүний 32 хувь нь шууд олборлох, үлдсэн нь тусгай технологи хэрэглэж олборлох нөөц юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )