“Coal Mongolia-2017” ОУ-ын чуулган болно

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

 “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, ирэх сарын 7-9 өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.  

Чуулга уулзалтад ОХУ, Хятад, Солонгос, Япон, Канад, Англи, Америк зэрэг олон орны бизнес эрхлэгч, нүүрсний салбарын хөрөнгө оруулагч нар оролцох юм. Чуулган уулзалтыг нээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэх бол Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Монгол улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт болон хөрөнгө оруулалт, хууль эрхзүй, татварын орчны талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцох юм. Чуулганы салбар хуралдаанаар Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум болно. Чуулганыг зохион байгуулагчид зочдод зориулан аялалын хөтөлбөр бэлдсэн байна. Гадаадын зочдыг Цонжин Болдог, “13-р зуун” Цогцолборыг үзэж сонирхуулахаар төлөвлөжээ.

Т.Амараа

ZINDAA.MN  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top