Долоодугаар сард 28.3 тэрбумыг ипотекийн зээлд санхүүжүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

 Монголбанк, Засгийн газар хамтран нийт 28.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргасан гэж Монголбанкнаас мэдээлж байна. Ингэхдээ Монголбанкнаас 251 зээлдэгчийн 15.98 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 157 зээлдэгчийн 9.07 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгожээ. Ингэснээр долдугаар сард 408 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан аж. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр зээлийг санхүүжүүлж буй юм.

Харин ирэх оноос Засгийн газарт уг зээлийг шилжүүлж санхүүжилтыг шийдвэрлэхээр болоод буй юм. Энэ хүртэл эргэн төлөлтөөр санхүүжүүлнэ.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top