Хувьцаат компаниуд долдугаар сарын 20-ны дотор санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээллэх хуулийн заалттай ч томоохон компаниудын олонх нь тайлангаа мэдээлээгүй байна. Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй долоон компаниас гурав нь мэдээллээ ирүүлсэн гэж эдийн засагч Д.Ангар мэдээлжээ.
Тэрбээр “Хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд зарлах хугацаа аль хэдийн хэтэрсэн. Гэтэл Хөрөнгийн Биржийн 1-р ангилалд багтдаг долоон компаниас Говь, АПУ, Сүү ХК нар санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол үлдэх МИК, Дархан Нэхий, Мах Импекс, Талх Чихэр хувьцаат компаниуд өнөөдрийг хүртэл санхүүгийн тайлангаа олон нийтэд хүргээгүй байна. Монголд хэзээ хууль хэрэгждэг болох бол. Хууль хэрэгждэггүй газар хөрөнгийн зах зээл хөгжихгүй” гэжээ.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
battulga novshiin uildveruud l bna sh dee ene novsh tatvariin zunduu uh urtei hulgaich bgui yu