Энэтхэгийн Reliance Industries концерн нүүрсний ордыг түшиглэн гардаг метан болон хүхрийн хий олборлодог Хойд Америкийн Quicksilver Resources компанийг худалдаж авах талаар хэлэлцээр хийж эхэллээ. Гэхдээ уулзалтын явцад талууд худалдаа бус Хорн Ривер (Канадын Бритиш Колумб муж) голын сав газар хэрэгжүүлэх томоохон төсөл дээр хамтарч ажиллах болж өөрчлөгдөж ч магадгүй юм байна. Reliance Industries концерн нь Энэтхэгийн хамгийн том концерн бөгөөд дэлхийн дөрөв дэх баян Мукеш Амбанигийн эзэмшилд байдаг юм. Түүний хөрөнгө энэ онд 42 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )