17 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд арилжина

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 10

 Монголын хөрөнгийн бирж энэ 15-нд  Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар гурван төрлийн хугацаатай нийт 17.0 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалах гэж байна. Тодруулбал 12 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦ,  39 долоо хоногийн хугацаатай, 156 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦ-ыг арилжаалах юм. Гурван сарын хугацаатай (12 долоо хоног) Засгийн газрын бондын хүү 11.7 хувь, есөн сарын хугацаатай бондын хүү 11.9 хувь байх юм. Харин гурван жилийн хугацаатай (156 долоо хоног) бондын хүү 14.5 хувь ажээ.

Засгийн газрын бонд нь эрсдэлгүй, төрөөс бүрэн хамгаалагдсан, хүүгийн орлого татвараас чөлөөлөгддөг, хөрвөх чадвар сайтай үнэт цаас гэдгээрээ давуу талтай гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top