АПУ компани хаалттай хувьцаа гаргахаар болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 10

 АПУ компани хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг энэ сарын 18-нд зарлаад байна.  Хувьцаа эзэмшигчдийн хурлаар АПУ компанид “Эвергрийн инвестментс” компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахаар төлөвлөж буй ажээ.

 Компаниудыг нэгтгэх өөрчлөлт хийгдэхээс гадна компанийн хаалттай хувьцаа гаргахаар болсон байна. Компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.

1) АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулахыг зөвшөөрөх тухай;

2) АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл (цаашид “нэгтгэх төсөл” гэх), нэгтгэх гэрээг батлах тухай;

3) АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах тухай;

4) АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай;

5) АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;

 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top