Монголыг тойруулж татсан нефть дамжуулах хоолой маргаан дагуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

Хойд, урд хоёр хөрш нефть дамжуулах хоолойгоо Монголын нутгаар дайрч өнгөрүүлнэ гэж манай эрх баригчдыг хэсэг “хошгируулсны” эцэст тойруулахаар болсон билээ. Энэ хоолой  ашиглалтад орсноосоо хойш л хэл ам таталж, зарим албан тушаалтныг “аавын хаалга” татуулж магадгүй болоод байгаа. Манай улс хэрэв энэ төсөлд оролцсон бол шүүхийн хаалганаас салахгүй байсан бололтой.

БНХАУ-ын Үндэсний нефтийн корпораци, ОХУ-ын Транснефть компанийн хооронд  100 сая ам.долларын өр авлагын асуудал үүсч Арбитрийн шүүхэд очихдоо тулжээ. Урд хөрш 2009 онд ОХУ-аас “Дорнод Сибирь-Номхон далай” нефть дамжуулах хоолойгоор 1.25 сая тонн нефть импортолж авчээ. Үүний төлбөрт 555.3 сая ам.доллар төлөх ёстой байж. Гэтэл 38.4 сая ам.долларыг үндэслэлгүй хэмээн хасч, 516.9 саяыг л төлжээ. Түүгээр ч барахгүй хэрэглэсэн нефтийнхээ үнэнээс 40 сая ам.долларыг нь мөн л хасч тооцсон байна. “Транснефть” компанийн захирал Н.Барков ирэх сард дээрх асуудлаар хятадын талтай хэлэлцээр хийх бөгөөд тохиролцоонд хүрч эс чадвал Лондоны Арбитрын шүүхэд хандах бодолтой байгаа аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(188.64.247.34) 2025 оны 03 сарын 13

hujaa bol hujaa shvvdee . zalidaj avahaa l bodno . oros vnench uchiraas . huts vaa geed gediij baihgvi . yu. mongoliin nvvrschid shig baidgaa . deeremdvvleed . amin huvia . bodood . hujaagiin bugs doloogood suudag . odjargal sv batbold . bish . shvvde . oros hvn

1  |  0
ГАЗ (66.181.185.148) 2025 оны 03 сарын 13

ТЭР ХИЙ НЬ МАНАЙД БАЙДАГ ЮМ БИШ БАЙГАА

1  |  0
99(103.10.23.89) 2025 оны 03 сарын 13

Оросуудын хайртай Хятадууд нь өөрсдийн төрлөх араншингаар Оросууддаа бэлэг барисан байна.

1  |  0
zero(202.9.42.161) 2025 оны 03 сарын 13

Bolj manaihiig jiigeed l yvtsgaasan kk

1  |  0
Төрөө(119.40.102.5) 2025 оны 03 сарын 13

Алан хядагчидын гол бай байж болох юм.

1  |  0
bold(119.40.102.5) 2025 оны 03 сарын 13

Санаа муут яван хатна.

1  |  0
Olloo(202.70.46.207) 2025 оны 03 сарын 13

Tsr tulburiin margaand yagaad manaih hamaatah yostoi bsan gej. Ashig olj chadah bsan tosloos hotsrooson hariutslagaas heseg humuusiig tsagaatgah gee yu

1  |  0
olloo(150.129.140.2) 2025 оны 03 сарын 13

teruugeer yavj bgaa gaig duudaad hereggui biz dee...hogiin 2 uls sh te...yalt ch ugui hariltsah boloh yumdaa..ternees bish...

1  |  0
Top