НӨАТ-ын орлогын гүйцэтгэл 88 тэрбум төгрөгөөр өсчээ

2017 оны 08 сарын 15

Татварын алба энэ оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн НӨАТ-ын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Энэ оны эхний 7 сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 347.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 378.7 тэрбум төгрөг төвлөрүүлж 108.9 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсөвт нийт 1320.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1570.7 тэрбум төвлөрүүлж 103.3  хувийн гүйцэтгэлтэй байна. 

Мөн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 78”064 татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин, цахим системд холбогдож, мэдээллээ төлбөрийн баримтын нэгдсэн системд илгээсэн байна. 2016, 2017 оны эхний 7 сарын байдлаар татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 337.6 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаа, 2017 оны 1-6 удаагийн сугалааны тохиролоор 148”061 иргэнд 5.8 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосоноос 2017 онд 61’907 иргэнд 2.3 тэрбум төгрөг олгосон байна.

Үүнд:

Татварын Ерөнхий Газар


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top