Афганистан, Конго, Зааны ясан эрэг улсад ядуурал нүүрлэсэн байлаа. Эдгээр нь ядуу улс байсан, тэгээд эрх баригч сөрөг хүчинтэйгээ сандал суудлаа булаацалдсанаас үүдэж хүчирхийлэл гарсан. Өчигдрийн ядуурал өнөөдрийн хүчирхийллийг бий болгожээ. Ядуу улс эдийн засгийн хямралтай байдаг учраас хүчирхийлэлд хүрдэг гэсэн гаргалгааг эндээс хийж болно. Гэхдээ хүчирхийлэл гарсан улс улам ядуурна уу гэхээс баяждаггүй гэсэн бас нэг үнэн ч эндээс харагдаж байна.
Баян тансаг байсан Ливи улсад хүчирхийлэл гарсан, одоо ядуу болжээ. Хүчирхийлэл гэдэг дандаа л ядуурлыг дагуулдаг юм байна. Ямар ч тоог хасах тоогоор үржүүлсэн тэнцвэр нь 0 гардаг гэсэн теорем бий. Тэгвэл ямар ч тоог 0 буюу ядуурал, үгээгүй хоосон байдлын бэлгэ тэмдэг болгоод байгаа тэр гайтай хөөтэй – (хасах) тэмдэг нь хүчирхийлэл болж таарах нь. Үүнийг Африк тивийн хоёр жижиг орныг харьцуулсан жишээгээр тайлбарлая. 1990 онд Буркино Фасо, Бурунди улсуудын ДНБ-ий хэмжээ, орлого бараг ижил байв. Гэтэл 1993 онд Ерөнхийлөгч нь бусдад хорлогдсоны дараа Бурунди улсад иргэний дайн дэгдсэн нь эдийн засгийг нь сүйрүүлж орхисон билээ. Өдгөө ч үрэгэлжилсээр буй энэ дайнд өнгөрсөн хугацаанд 300 000 хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн номхон иргэд байв. Харин Буркина Фасо өөрийнхөө замаар явсаар өдгөө хөгжиж буй орнуудын хэмжээнд хүрчээ. Буркина Фасочууд одоо 1990 онд “айлсч” байсан улсаасаа 2.5 дахин баян болсон байна.
НҮБ-аас гаргасан тайланд энэ онд гаргасан “Хөгжил, хрилцаа хамтын ажиллагааны тайлан”-д “Өдгөө дэлхий дээр 1.5 тэрбум гаруй хүн иргэний дайнтай орчинд улстөрийн дэглэмийн золиос болон амьдарч байна. Эдгээрийн зарим орон нь бүр хуульгүй гэж нэрлэгдэх хэмжээнд хүрчээ” хэмээн бичжээ. Дэлхий дээр 2000 оноос хойш 39 оронд мөргөлдөөн, дайн гарч. Эдгээр улс бүгд одоо дэлхийн хамгийн ядуу хэсгийг бүрдүүлж байгаа. Ядуу учраас хүчирхийлэлтэй байгаа биш хүчирхийлэлтэй учраас ядуурсан улс эдний дунд зөндөө бий. Хүчирхийлэл гэдэг ийм л балагтай эд юм байна. Хэсэг хугацаанд хуульгүй амьдарсан л бол хүн гэдэг үүндээ дасчихдаг, “Хүч байхад ухаанаар яах вэ”, “Чиний юм минийх, миний юм минийх” гэсэн хууль таалагддаг болчихдог гэж байна. 1980-аад онд эмх замбараагүй байдалд орж, хэдэн жил “бужигнасан” Гватемал улс одоо хүртэл хуучин байдалдаа орж чадаагүйгээр барахгүй, зохион байгуулалттай гэмт хэрэг, аллага, авлига хээл хахуулийн “эх орон” гэж хэлэгдэх хэмжээнд хүрчээ. Тайван замаар явж чадаагүй бүх л улсад энэ “бичигдээгүй хууль” их бага хэмжээгээр үйлчилдэг гэнэ. Жишээ нь, Өмнөд Суданд бараа бүтээгдэхүүн маш үнэтэй бөгөөд энэ их мөнгийг зэвсэгт бүлэглэлд орсон хүн л авч чадах тул залуу хүмүүст сонголт олддоггүй байх жишээтэй. Нэг үндэстэн эв нэгдэлгүй байвал яаж балардгийг бид Ливи улсын жишээнээс харлаа. Ганцхан Ливи ч биш, Египет, Тунис зэрэг улсууд ч гэсэн эдийн засгийн уналтад орж донор хайхад хүрч байна шүү дээ. Ардчиллыг сэргээн тогтоосон орнуудад үйл ажиллагаа явуулж ашиг олдог Европын сэргээн босголтын банк тэнд ороод суурьшчихлаа. Нөгөө хөгжиж байсан улс хаачив? Хүчирхийллийг, өөрөөр хэлбэл, хасах тэмдгийг сонгосныхоо горыг эдэлж байгаа нь тэр билээ.
Б.Хурцболд
Сэтгэгдэл ( 9 )
манай улс ялгаагүй Сири Конго Зимбабе шиг болох байлгүй.Туулийн ядуу хүүхдүүд нь өлбөрч үхэх нь наахнуур болох цаг маш ойрхон байна.
Энэ бол цэвэр Амеркинд нэгдсэн улс буюу Сэм ах нарын хийж байгаа ажил манайх ч ялгаагүй Сэм ах нарын аргачилалд орсон үнэн Санай нөгөө Ардчилалын атан хараацайнууд Сэм ахын утсан хүүхэлдэй болж тоглохоо болимоор юм даа
Монголын ядуучууд одоо мөнгөөр саналаа өгч дараа нь улс орон дампууралд хүрэх шалтгаан болох юм биш байгаа, анхаармаар л юм байна. Ядуучуудын эгнээ их тэлж байна. Орлогогүй хог түүсэн, хулгай хийсэн тэнүүлчдийн үүр УБ-д байх шиг. Буянт малаа хулгайлсан даварсан хулгайчид гээд олон арми бий болжээ. Улсын авдрыг хоослоод, авилгатай тэмцэхгүй болохоор аргагүй юм даа.
Тэгвэл манайх яасан байх уу? Дайн байлдаан байхгүй.УИХ-ын гишүүн Гантулгын асуудлыг эс тооцвол хүчирхийлэл бол бараг байхгүй.Яагаад ядуу байна. Сонин юм даа
тогтворгүй байдал ядуурлыг зөвхөн америкаар нүрээ далдалсан англи еврэй нийлсэн хэсэг бүлэг хүмүүс бий болгодог. өөр шалтгаан байхгүй..........
ливийг ямар улс тийм болгосон билээ?
МАНАЙД БОЛ ЯДУУРЛЫГ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ Л АВЧИРДАГ.ТҮҮНЭЭС БИД ЯМАР БАЙЛДАЖ ДАЙТСАН БИШ.ОДОО ХАРИН АВЛИГАЧИДТАЙ ДАЙН ЗАРЛАЖ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬД,МӨН САНААТАЙ ХҮН АМЬНЫ ХЭРЭГТ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ.ЦААЗЫН ЯЛГҮЙ БОЛЧИХСОН НЬ НЭГ ТАЛДАА САЙН Ч УЛС ОРНЫГ ЯДУУРУУЛАХ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ГААРСАН.МӨН ХҮН АМЬНЫ ХЭРЭГ УЛААН ЦАЙНДАА ГАРСАН.ЭНЭ БОЛ ЭЛБЭГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАНЦ ТОМ АЛДАА.ОДОО ДАРИУХАН ЗАСАХГҮЙ БОЛ ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧУУД БҮХ ШАТАНДАА ИДЭЖ УУЦГААЖ БАЙНА.МӨН САНААТАЙ ХҮН АМЬНЫ ХЭРЭГ ХЭТЭРЛЭЭ.АРД ТҮМЭЭН ҮҮН ДЭЭР БОДОЛЦОЖ ТЭМЦМЭЭР БАЙНА.
МАНАЙД БОЛ ЯДУУРЛЫГ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ Л АВЧИРДАГ.ТҮҮНЭЭС БИД ЯМАР БАЙЛДАЖ ДАЙТСАН БИШ.ОДОО ХАРИН АВЛИГАЧИДТАЙ ДАЙН ЗАРЛАЖ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬД,МӨН САНААТАЙ ХҮН АМЬНЫ ХЭРЭГТ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ.ЦААЗЫН ЯЛГҮЙ БОЛЧИХСОН НЬ НЭГ ТАЛДАА САЙН Ч УЛС ОРНЫГ ЯДУУРУУЛАХ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ГААРСАН.МӨН ХҮН АМЬНЫ ХЭРЭГ УЛААН ЦАЙНДАА ГАРСАН.ЭНЭ БОЛ ЭЛБЭГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАНЦ ТОМ АЛДАА.ОДОО ДАРИУХАН ЗАСАХГҮЙ БОЛ ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧУУД БҮХ ШАТАНДАА ИДЭЖ УУЦГААЖ БАЙНА.МӨН САНААТАЙ ХҮН АМЬНЫ ХЭРЭГ ХЭТЭРЛЭЭ.АРД ТҮМЭЭН ҮҮН ДЭЭР БОДОЛЦОЖ ТЭМЦМЭЭР БАЙНА.
Монголд эсрэгээрээ , аливаа хувьсгал хийж байж одоогын тайван мэт мөрдлөө утга учиргүй дарлал мөлжлөгийг арилгах болно! Энэ бол зайлшгүй.