ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Гурилын үнэ өсөхгүй

2017 оны 08 сарын 19

Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр Увс зэрэг аймаг гурил импортоор авах хүсэлт тавьж байсан юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн энэ асуултад хариулж,

-Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ.  

Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангана. Энэ зөвлөмжийг тариаланчдадаа дамжуулаарай гэж Ерөнхий сайд хэлээд ер нь Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг Монголоосоо л худалдаж ав, дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжээ дэмж. Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гадаадаас авч буй тохиолдолд хариуцлага тооцох болно гэдгийг Засаг дарга нарт тэрээр анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dongos(150.129.142.77) 2017 оны 08 сарын 20

Ajlaa og ard olon durgui muu dun tanisan Chi une zohicuulj chadahgui morio uyad yabaach morini unee yari

0  |  0
om(202.9.40.66) 2017 оны 08 сарын 19

Gurill 100tgur ussunduu

0  |  0
Top