Монголбанкнаас мэдэгдэж буйгаар энэ оны долоодугаар сарын байдлаар банкууд нийт 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Нийт зээлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж буй ажээ. Орон нутаг дахь банкууд өнгөрсөн сард 238 зээлдэгчид 9.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Орон сууцын үнэ тогтвортой байгаа аж.
Дашрамд дуулгахад, өнөөдөр “Барилга орон сууц” үзэсгэлэн Мишээл экспод нээлтээ хийсэн. Энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх юм.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 1 )
Ipotek iin zeel haaguur yabaad bna oo