Итгэл дааж харилцан ажилласных нь төлөө харилцагчиддаа жил бүр олгодог урамшууллын тогтолцоогоо эргэн харахыг Европын холбоо банкуудад уриаллаа. Европын холбооны Санхүүгийн асуудал эрхэлсэн комиссар Мишель Барньегийн хэлснээр, урамшууллын тогтолцоо нь банк санхүүгийн салбарыг хямралд хүргэж байгаа нэг гол хүчин зүйл юм байна. Уолл Стритийн хэд хэдэн томоохон банк ажилчид болон харилцагчиддаа олон тэрбумын урамшуулал олгох шийдвэр гаргасны дараа энэ мэдэгдлийг хийжээ. Goldman Sachs үнэлгээний компанийн тооцоолсноор, Европын банкууд энэ жил 10 тэрбум ам.доллар урамшуулалд олгосон гэсэн бол JPMorgan компанийн судалгаагаар энэ жил банкны салбарын 35000 ажилтан 15 тэрбум ам.долларрын урамшуулал авсан гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
монголын банкууд зангиатай дээрэмчид