“Инвест Монголиа 2017” чуулга уулзалт өнөөдөр Шангрила зочид буудалд эхэллээ. Чуулга уулзалт өнөөдөр, маргааш үргэлжилнэ. Чуулга уулзалтаар ОУВС-гийн хөтөлбөрийн ач холбогдол, болон Засгийн газар ГШХО-ыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалалтын таатай орчинг бүрдүүлэх арга хэмжээ авч байгаа эсэх, Монголын эдийн засгийн ерөнхий төлөв байдлын талаар хэлэлцэх юм.
Оюу-Толгойн далд уурхай болон бусад томоохон төслүүдийн үйл явц, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх ач холбогдол, Нүүрсний экспорт, дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох юм.
Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нээж үг хэлэх бол Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Хөрөнгө Оруулагчдын Эрх Ашгийг Хамгаалах Зөвлөлийн дарга Ж.Мөнхбат Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн танилцуулгыг хийнэ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )