Аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагаа 92 хувьтай хэрэгжиж байна

2017 оны 09 сарын 05

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны (тендер) нэгдсэн дүнг 8 сарын 30-ны байдлаар гаргажээ.

2017 онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд нийт 420,0 тэрбум төгрөгийн  2343 төсөл, арга хэмжээний тендер зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Үүнээс  386,4 тэрбум төгрөгийн 2145тендер буюу 92 хувь нь зохион байгуулагдаж, 34 тэрбум төгрөгийн 198тендер зохион байгуулагдахаар хүлээгдэж байна.

Зохион байгуулагдсан 2145 тендерийн  80 орчим хувь буюу 251 тэрбум төгрөгийн гэрээг1855  дотоодын иргэн, үндэсний компаниудтай байгуулж, дотоодын давуу эрхийг 282 иргэн, аж ахуйн нэгжид 115 тэрбум төгрөгөөр тооцож гэрээ хийсэн байна.

Худалдан авах ажиллагааны 280тэрбум төгрөгийн 1855тендерийн гэрээ байгуулагдаж,  төсөвт өртөгөөс 12тэрбум төгрөг хэмнэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top