Юанийн ханш өсөж, долларын ханш тогтвортой байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Он гарсаар юанийн ханш өссөөр байна. Ялангуяа наймдугаар сараас эхлэн юанийн ханш багагүй төгрөгөөр өсчээ. Энэ нь шинэ хичээлийн жил эхэлж байгаа учраас  наймаачид урд хөршийг зорих нь ихэссэн. Мөн  урд хөршид суралцах оюутан залуусын тоо нэмэгдсэнтэй холбоотой  гэж эдийн засагчид дүгнэж байна.   Өнөөдрийн байдлаар нэг юань  374 төгрөгтэй тэнцээд байна. Харин сонгуулийн дараагаас өсч байсан ам.долларын ханш одоогоор тогтвортой байна. Нэг ам. доллар 2443 төгрөгтэй тэнцэж байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top