Нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлох “Сoal mongolia” олон улсын чуулга уулзалтыг 7-8 ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
“Coal Mongolia” чуулга уулзалт нь “Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор Монгол улсын засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулагч гадаад, дотоодын түншүүдийн идэвхитэй дэмжлэгтэйгээр жил бүр амжилттай зохион байгуулагддаг билээ.
Энэ удаагийн чуулган хөрөнгө оруулагчид гэхээсээ илүү нүүрсний худалдаа, тээвэр ложистик хийх, технологи нийлүүлэх сонирхолтой компаниуд түлхүү оролцох аж. Мөн нүүрсний салбарт ханган нийлүүлэлт хийхээр сонирхож буй компаниуд оролцож байгаагаараа онцлогтой хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдлээ.
МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганыг нээж үг хэлнэ. Чуулганы 1-р хэсэг нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь сэдвээр үргэлжлэх юм.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 0 )