Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2017” чуулган Шангри-Ла зочид буудалд өнөөдөр эхэллээ.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй чуулганаар нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хууль эрхзүй, татварын орчин, салбарын сорилт ба боломжийн талаар хэлэлцүүлэг өрнөнө.
Чуулганд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Монголиан Майнинг Корпорэйшн ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Хятадын Үндэсний нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Ванг Шианг Зенг нарын нарын албаны хүмүүс илтгэл тавих юм.
Мөн чуулганаар “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум” болох бөгөөд хурлыг Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компанийн ТУЗ-ийн орлогч дарга ВК. Чан даргална хэмээн форумын зохион байгуулагчид хэллээ.
Чуулганаар “Хятадын нүүрсний салбарын шинэчлэл, хөгжлийн бодлого”-ыг танилцуулахаас гадна “БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”, “Олон улсын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал ба Монгол, Хятадын нөлөөлөл”-ийн талаар хэлэлцүүлэг өрнөх юм байна. "Хөрөнгө оруулалтаас худалдааг дэмжинэ" уриатай тус чуулганаас гарах үр дүн чухал гэдгийг салбарынхан онцоллоо.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )