Монголбанк 2017 оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3,277.20 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт болж байна. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12,217,888 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй явна.
Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол Алт” аяныг хэрэгжүүлж, алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд аж ах ахуйн нэгжүүдэд чиглэсэн мэдээлэл өгөх, сургалт уулзалт зэргийг зохион байгуулж байна.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )