Японы автомашин үйлдвэрлэгч Suzuki компани өөрийн түнш Volkswagen компаниас харилцаагаа таслахыг хүсэж байгаа тухайгаа тус компаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Suzuki компани Герман түншээсээ компаныхаа зарим хэсгийг тус компанид зарахыг шаардаж байгаа юм. Харин Volkswagen компаны төлөөлөгч “Бидэнд компаныхаа хэсгээс зарах ямар ч бодол алга байна.” гэсэн хариу өгсөн байна. Авто машины үйлдвэрлэл эрхэлдэг тус хоёр компани хоёр талын хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулж байсан юм. Түүгээр ч зогсохгүй уг хоёр компани хамтран хэрэглэгчидэд болон аж үйлдвэржилтийн шилжилтийн орнуудад зориулан байгаль орчинд ээлтэй машин үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байсан аж. Volkswagen компани жижиг авто машин үйлдвэрлэгч Suzuki компаны 19,9 хувийг эзэмшидэг байсан ч энэ тоо одоо 1,5 болж буураад байгаа аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )